Дэлхий нийтийг хамарсан цар тахал аялал жуулчлалын салбарын хэв маягийг өөрчилж, шинэ сэргэлтийг бий болгож байна.
Энэ хэрээр Монгол Улс аялал жуулчлалын салбарынхаа стратегийг улам боловсронгуй болгон шинийг сэдэж, гадны жуулчдыг татахад анхаарч эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаад буй. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өвлийн улирлыг уртасгах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.
Тухайлбал, “Мазаалай” олон Улсын цас мөсний наадмыг зохион байгуулах, цас, мөсөн хотхон байгуулж, цаашид Монгол орны хамгийн том өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох, дэлхийн хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуурыг бүтээж, Гиннесийн амжилт тогтоохоор байгууллага, уран бүтээлчидтэйгээ хамтран ажиллаж байна. “Мазаалай” мөсөн хотхоны нээлт 2024 оны нэгдүгээр сарын 14-нд Скай ресортод 15 цагт болох бөгөөд Нэг цагт маш олон хүн гулгасан Гиннесийн амжилтыг эвдэхээр зорьж байгаа аж.
Гиннесийн амжилт тогтоосноор
- Олон улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх
- Монголд өвлийг ирж үзэх боломжийг бий болгох
- Олон улсад сурталчлан түгээх боломжтой.
Энэ мэтчилэн зорилгоор мөсөн хотхоныг барьж байгуулж байгаа юм. "Мазаалай" мөсөн хотхонд мазаалайн 50 гаруй дүрс бүхий мөсөн урлалыг хийж байна.