Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 8 аймгийн 18 суманд төмөр буюу шилэн зудын, 16 аймгийн 85 суманд цагаан зудын, 16 аймгийн 75 сум цагаанаар зудархуу нөхцөл үүссэн байна.
Цасны зузаан, нягт харьцангуй бага боловч зундаа гантай байсан Говь-Алтай аймгийн Чандмань, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй зэрэг сумдын нутгаар харын зуд нүүрлэж өвөлжилт хүндэрч байна.