Улсын хэмжээнд мах хадгалах зориулалтын хөргөх агуулахын багтаамж ойролцоогоор 112.5 мянган тонн, гүн хөлдөөх агуулах 7.5 мянга орчим тоннын хүчин чадалтай байна. Хөргөх агуулах (180C)-ын багтаамж нийслэлд 68 мянга гаруй бол Дархан-Уул аймагт 7 мянга орчим, Баян-Өлгий, Завхан, Сүхбаатар аймгуудад тус тус 4 мянга орчим байгаа юм.
Малчдаас худалдан авсан хонийг үйлдвэрт халал аргаар бэлтгэн цаг тухайд нь экспортлох юм.
Тиймээс малчид орон нутаг дахь онцгой байдлыг газар, аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар болон мал худалдан авч буй махны үйлдвэрүүдтэй холбогдон хонио шууд арилжаалах боломжтой.