Зэвсэгт хүчний 328 дугаар тусгай салбарын 1 нэгж техник, 12 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй тусгай томилгоот бүлэг Увс аймгийн Зүүнговь сумын онцгой комиссын хүсэлтээр сумаас аймаг орох зам цасанд боогдож хаагдсан замыг чөлөөлж зорчих хөдөлгөөнийг нээлээ.
Иргэд та бүхэн орон нутагт зорчихдоо цаг агаарын урьдчилсан мэдээг судлан, техникийн бүрэн бүтэн, аюулгүй байдлаа ханган зорчоорой.