Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын Тавантолгой өртөөнд (2024.01.09-ний өдөр) 12 вагон буюу 807.34тн аммонийн нитратын анхны тээврийг хүлээн авч буулгалтын ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Өмнө тус уул, уурхайн тэсэлгээний материал болох аммонийн нитратыг “МЕРА” ХХК нь ОХУ-аас импортлон хонхор өртөө хүртэл тээвэрлэж вагоноос авто машинд шилжүүлэн ачиж Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Тавантолгойн ордын дэргэд байрлах үйлдвэр, агуулахын цогцолбор руу 617 км авто замаар 2-3 хоног тээвэрлэдэг байсан. Харин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын Тавантолгой өртөөнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Хонхор өртөөнөөс Зүүнбаян өртөө, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Цогтцэций өртөө хүртэл төмөр замаар түргэн шуурхай, найдвартайгаар тээвэрлэж, буулгалтын ажлыг амжилттай гүйцэтгэлээ гэж Тавантолгой төмөр зам ХХК-иас мэдээллээ