Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ барилгын ажил дуусаж Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн VII хорооны нутагт 2014 оноос барьж эхлээд, 2021-2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн Үндэсний номын сангийн барилгын ажил есөн жил "царцсаны" эцэст дуусжээ.
Үндэсний номын сангийн шинэ барилга нь 11 давхар бөгөөд нийт 16 уншлагын танхим, 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой юм. Түүнчлэн тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан уншлагын танхим, цахилгаан шат зэрэг тохижилтыг хийсэн орчин үеийн стандартад нийцсэн барилга юм.