Тус ангийн хугацаат цэргийн алба хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд Баянхонгор аймгийн Хот тохижилт, үйлчилгээний газартай хамтран аймгийн төв замын 3 уулзварын цасыг цэвэрлэж, халтиргаа гулгаа, үүсэж болзошгүй эрсэдлээс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүллээ.
Энэ үеэр орон нутгийн иргэд, залуучууд ирж Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнд талархлаа илэрхийлсний зэрэгцээ халуун аарц, цайгаар үйлчилж, жолооч нарыг замыг хөдөлгөөнд болгоомжтой, соёлтой оролцохыг уриалж байсан юм.
Дэслэгч Б.ПАГАМДУЛАМ