Экспортыг дэмжих төслийн хүрээнд ЮНИДО нь Монголын Арьс шир үйлдвэрлэлийн холбоотой хамтран Булигаар ХК, Арилдий ХХК-иудад эрчимтэй дэмжлэг үзүүлж, Дэлхийн арьс ширний зөвлөл буюу Leather Working Group (LWG)-ийн байгаль орчны олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж, аж ахуйн нэгжүүд гэрчилгээгээ хүлээн авлаа. Мөн эдгээр хоёр компани нь тус байгууллагын албан ёсны гишүүнээр бүртгэгдлээ.
Энэ нь Монгол Улсын арьс шир үйлдвэрлэлийн салбарын нэр хүнд олон улсад өсөж, дэлхийн зах зээлд Монголын арьс шир үйлдвэрлэгчид өрсөлдөх чадавхиа нэмэгдүүлж буй үлгэр жишээ амжилт юм.
LWG стандартыг нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлээ өргөжүүлэн бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх бодит боломж бүрдлээ.