Дорнод аймаг, Булган сум Хулсан шанд багийн "Оорцог" гэдэг газар нэгдүгээр сарын 09-ний өдрийн 13.00 цагийн орчим Хэрлэн сумаас Булган сумын Хулсан шанд багийн "Оорцог" гэдэг газрын чиглэлд суудлын автомашинтай явсан иргэн Э, Ш нар сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21.22 цагт хүлээн авсан аж.
Булган сумын мэргэжлийн ангийнхан иргэн Э /42 настай, эрэгтэй/, Ш/11 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 01.09-ний өдрийн 21.30 цагаас зохион байгуулж 01.10-ны өдрийн 12.30 цагт тус багийн "Өвдөг" гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 60 км/-аас эсэн мэнд олсон байна.