Зэвсэгт хүчний 339 дугаар анги сургалтын төлөвлөгөөний дагуу 30 километрийн явган маршийг өнгөрөгч долоо хоногт зохион байгууллаа.
Тодруулбал, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдын бие бялдар, тэсвэр хатуужил, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлж бататгах зорилгоор өнгөрөгч долоо хоногт Цэргийн сургалт бэлтгэл төлөвлөгөөний дагуу “Тактик, тусгай бэлтгэл”-ийн цогцолбор 30 километрийн” явган маршийг амжилттай зохион байгууллаа.
Уг маршийн явцад урьдчилан бэлтгэсэн хичээлийн цэгүүд дээр сургалтыг зохион байгуулж, дасгал, нормативуудыг боловсруулсан нь өндөр ач холбогдолтой болсон аж.