Энэ сарын 9-нд буюу уржигдар Баян-Өлгий, Ховд аймгийн зарим сумд цаг агаар эрс дулаарч, температурын үнэмлэхүй их утга эвдэгдсэнийг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, тухайн өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумд хоёр, Ногооннуурт нэг, Булган болон Дэлүүнд хасах хоёр, Ховдын Манханд долоо, Жаргалан тад тав, Ховдод гурав, Мөстөд нэг, Зэрэгт хасах гурван градус дулаан байсан нь 1960 оноос хойших агаарын температурын хамгийн их утга болжээ. Сүүлийн 64 жилийн хугацаан дахь нэг дүгээр сарын 9-ний өдрүүдээс хамгийн дулаан нь мягмар гарагт тохиосон гэсэн үг.
Өвлийн цаг агаарын төлөв байдал, уур амьс галыг шинжин тооцдог тооллоор бол өдгөө гур ван ес үргэлжилж буй. Гэсэн ч Монгол орны зарим нутгаар эрс дулаан, агаарын температурын хэлбэлзэл их байна. Нэг өдөр олон газарт агаарын температурын үнэмлэхүй их утга эв дэгдсэн нь ховор тохиолдол гэдгийг ч судлаачид онцлов. Хүйтний улирлын ерөнхий шинж төлөв, зүй тогтолтой зөрчилдсөн эдгээр үзэгд лийг иргэд, олон нийт дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгаль, цаг уурын хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна. Ташрамд дурдахад, ирэх сард Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Өвөрхангайд хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй гэнэ.