БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ 2023 оны “Ус, цаг уурчдын жил” болгон зарласан юм. Уг жилийн хүрээнд салбарын орон нутгийн байгууллагуудад ажиллаж, албан хаагчдаас тавьсан хүсэлтийн дагуу Япон Улсын Ямаха брэндийн туулах чадвар сайтай мотоциклыг 32 салбарт өгөх шийдвэрийг гаргасан юм.
Эхний ээлжид Хөвсгөл, Ховд, Говь-Алтай аймгийн УЦУОШТ-ийн Ус судлалын харуулд олгогдох мотоциклийг дарга нарт нь өнөөдөр хүлээлгэн өглөө. Усны харуулын ажиглагчид бол хэмжилтийн мэдээгээ жилийн 4 улирал байнгын, тасралтгүйгээр хийж гүйцэтгэдэг ба дунджаар 3-7 км замыг туулдаг байна. Ийнхүү Хөвсгөл аймгийн 12, Ховд аймгийн 10, Говь-Алтай аймгийн 5, Завхан аймгийн 4, Увс аймгийн 1 буюу нийт 32 ус цаг уурын салбарын 32 нэгж мотоциклоор хангагдлаа.
Ингэснээр тэдний ажлын нөхцөл боломжийг дээшлүүлээд зогсохгүй ажиллах урам зоригийг нэмсэн томоохон хөрөнгө оруулалт боллоо.