Баянхошуунд 48 настай иргэн замын цас цэвэрлэж яваад халтирч унахдаа бродюр мөргөж нас баржээ гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгджээ.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-ний 15.00 цагт, 11-р хорооны 105 дугаар сургуулийн орчимд хүн нас барчихлаа гэсэн дуудлага иржээ.
Тодруулбал, цагдаагийн алба хаагчдыг очиход нийтэд тустай ажил хийж байсан 48 настай эрэгтэй биедээ ил харагдах шархгүй нас барсан байсан аж. Задлан шинжлэх ажиллагаа явагдаж байгаа шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр шалтгаан нөхцөл нь тодорхой болно мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв.