Увс нуурын дархан цаазат газрын Тэсийн хэсэг Нарийны голд Халиун буга орж ирсэн гэх иргэдийн мэдээллийн дагуу Увс нуурын дархан цаазат газрын байгаль хамгаалагчид газар дээр нь ажиллалаа.
Тэс сумын ЗДТГ-ыг дарга Г.Цогт-Очир, Увс нуурын ДЦГ-ын Тэс хэсгийн байгаль хамгаалагч Д.Тулгаа, Сумын Байгаль орчны улсын байцаагч Б.Очхишиг, Сумын Байгаль хамгаалагч Бямбажав нартай хамтран өвс, тэжээл тавьж өглөө.