Нэгдүгээр сарын 10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 13-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 11-нд баруун аймгуудын нутгаар, 12-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -18...-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -12...-17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө +1...-4 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна. 13-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -33...-38 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -28...-33 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -10...-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр -16...-21 градус, бусад нутгаар -22...-27 градус хүйтэн байна.