БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Гурванбулаг өртөөнд ажиллаж байна.
Тодруулбал, тэрээр Булган аймгийн Гурванбулаг сумын Ус, цаг уурын шинжилгээний өртөөнд ажиллаж, холбогдох асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо.
2023 оныг "Ус, Цаг уур шинжилгээний жил" болгон зарласан бөгөөд ахиц, үр дүн гарсан жил болсон билээ. Удахгүй тус өртөөний алба хаагчдад хэрэгтэй компьютер, мотоцикл, хувцас гэх мэт шаардлагатай хангалтуудыг хийж эхэлнэ хэмээн албаныхан мэдээллээ.