НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нэгдүгээр сарын 5-ны өдөр Говь-Алтай аймагт ажиллаж, хүүхдийн эрхийг хамгаалах хамтын ажиллагааны асуудал болон цаашид хамтран ажиллах бусад боломжийн талаар аймгийн Засаг даргатай санал солилцжээ.
Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан Говь-Алтай аймгаас хэрэгжүүлж буй хүүхэд рүү чиглэсэн арга хэмжээ, зохион байгуулж буй ажлуудад талархал илэрхийлээд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд бодлогын баримт бичгээ уялдуулан, хамтран ажиллах асуудлыг хөндсөн байна.
Түүнийг тус аймагт ажиллах үеэр Шарга сумын тэмээчин П.Түвшин тэмээн сүргээсээ бор тором зүслэн, бэлэглэжээ. Ноён Комлан өөрийн тэмээндээ Johnny гэдэг нэр өгчээ. Эваристе Коуасси Комлан нь Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн (UNICEF) Суурин төлөөлөгчөөр 2021 оны арваннэгдүгээр сараас хойш томилогдон ажиллаж байна.
Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ