2023 оны эхний есөн сард олон улсад аялсан жуулчны тоо 975 саяд хүрчээ. Энэ нь цар тахлын өмнөх түвшин буюу 2019 оны мөн үеийнхээс 38, өмнө жилийнхээс нь 13 хувиар өссөн үзүүлэлт аж. Бүс нутгаар нь ангилбал Ойрхи Дорнод хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан бөгөөд коронавирусний өмнөх түвшний статистикийг20 хувиар давжээ. Харин Европ 2019 оны үзүүлэлтэд хүрэхэд зургаа, Африк найм, Америк 12, Ази, Номхон далайнх 38 хувиар дутсан аж. Нийтэд нь авч үзвэл оны эхний гурван улирлын нийлбэр үзүүлэлт 87 хувьтай гарчээ. Олон улсын аялал жуулчлал цар тахлын өмнөх түвшнийг“гүйцэхэд” 13 хувиар дутсан гэсэн үг.