Авлигатай тэмцэх газраас “Ногоон автобусны” гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. "Ногоон автобус"-ны гэх хэрэгт 27 хүн яллагдагчаар татагдсан байна.
Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан дараах мэдээллийг өглөө.
Тодруулбал, "Автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн гэдгийг тогтоосон. Хохирол 134,5 тэрбум төгрөг. Үүнээс мөрдөгчид 11,9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан" гэв.