Нэгдүгээр сарын 9 буюу өнөөдөр агаарын хэм -16...-11 хүйтэн байна. Салхи 2-3 м/сек хурдтай зүүн-өмнөд зүгээс салхилна. Өглөө нь агаарын температур -25...-20 хэм байна. Орой агаарын температур -18...-15 хэм хүрэх бол шөнөдөө -25...-22 хэм хүрч, хүйтэрнэ. Хур тунандас орохгүй, салхи 1-2 м/сек хурдтай зүүн-өмнөд зүгээс салхилна. Өнөөдөр Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 11-нд Улз, Халх голын хөндийгөөр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 09, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 10-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Байдраг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Сэлэнгэ, Хараа, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -16...-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -12...-17 градус, өдөртөө 0...-5 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.