УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Үндсэн хуульд заасан эл хугацааг баримталбал өнгөрсөн оны аравдугаар сарын 2-нд нээлтээ хийсэн УИХ-ын намрын ээлжит чуулганыг ирэх долоо хоногт өндөрлүүлэх бололтой. Үүнээс өмнө, тодруулбал, маргааш Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, тайланг нь УИХ-д танилцуулах үүрэгтэй түр хороо хуралдаж, нүүрсний гэх сонсголын тайланг хэлэлцэх нь. Мөн ээлжит чуулганыг хаахаас урьтаж Хөрөнгө оруулалтын болон Хүүхэд хамгааллын тухай зэрэг хэд хэдэн хуулийг шинэчлэн батлахаар төлөвлөжээ.