Төв аймаг, Батсүмбэр сум Мандал багийн Уйлант 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 14.16 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан. Гал түймрийн голомтоос М/13 настай, эмэгтэй/, Т/11 настай, эрэгтэй/, Т /7 настай, эрэгтэй/, Д /8 настай, эрэгтэй/ нарыг аварч гаргасан байна.