Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахын тулд тээврийн хэрэгслүүдийг улсын дугаарын тэгш, сондгой орноор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байна. Тус хуваарийн дагуу өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай машинтай иргэд замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгийн хязгаарлалт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-нд эхэлсэн бөгөөд энэ оны нэгдүгээр сарыг дуустал хүчин төгөлдөр үргэлжлэх юм.