Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль маргаашнаас буюу 2024 оны нэгдүгээр сарын 8-наас хэрэгжиж эхэлнэ. Тус хуулинд дурдсанаар үзлэг оношилгоонд ороогүй, татвар, зогсоолын болон торгуулийн төлбөрөө төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй хязгаарлах юм. Автомашины торгуулиа төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байснаар түгжрэл 10 хувь буурна гэж үзжээ.