Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхээс үргэлжлүүлэн нэг сар хорихоор болжээ. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хорих арга хэмжээг цуцлах эсэх шүүх хурал болж цагдан хориог үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, түүнийг өнөөдрөөс эхлэн дахин 30 хоног цагдан хорих юм байна.
Ташрамд дурдахад, Олон улсын сэтгүүлчдийн холбооны албан ёсны цахим хуудас zarig.mn-ын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн баривчлагдсан тухай онцолсон. Тус холбоо болон холбооны Монгол дахь салбар байгууллага "Монголын сэтгүүлчдийн нэгдсэн холбоо" Н.Өнөрцэцэгийг нэн даруй суллахыг шаардсаар байгаа юм.