Олон улсын хүүхдийн театрын холбооны Монгол дахь үндэсний төвөөс хэрэгжүүлж буй “Next generation Mongolia” хөтөлбөрт хамрагдсан сурагчид бүтээлээ толилуулахад бэлэн болжээ. Тодруулбал, сурагчид бодит түүхээс сэдэвлэсэн, өсвөр насныхны сэтгэл зүйнэрүүл мэндийн асуудлыг хөндсөн “Маргааш”, “Цаасан онгоц” зэрэг жүжгээ “Бүтээлч Бамбүү” хүүхэд, залуучуудын театрт маргааш нээх нь.
Уг хөтөлбөр нь театрын урлагийг хүүхэд, залуучуудад сурталчлах, уран бүтээлчдийг чадавхжуулах зорилготой гэнэ. Оролцогчид хөтөлбөрийн явцад олж авсан мэдлэг, сурсан зүйлээ тайзны уран бүтээлээр дамжуулан олон нийтэд тайлагнадгаараа онцлог аж. Ташрамд дурдахад, “Next generation Mongolia” хөтөлбөрт залуучуудыг төлөөлөн хамрагдсан Б.Дэлгэрмаа, О.Золжаргал нар ирэх оны хавар Дани улсад болох театрын фестивальд эх орноо төлөөлөн оролцох эрх авчээ.