Энэ улиралд анх удаа зохион байгуулсан улирлын дундах тэмцээний аваргаар “Лос- Анжелес лейкерс” баг тодорсон билээ. Тус баг эл түүхэн ялалтаа тэмдэглэж ордондоо тусгай баннер байрлуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ нь“Лейкерс”-ийн 17 удаагийн аваргын баннераас ялгаатай байх бөгөөд энэ сарын 18-нд болох “Нью-Йорк никс”-ийн эсрэг тоглолтын их завсарлагаар ордондоо байрлуулах аж. Улирлын дундах тэмцээний финалд тэд “Индиана”-г 123:109-ийн харьцаатай ялсан юм. Тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч”-оор “Лейкерс”-ийн лидер Л.Жэймс тодорлоо.