Шар хадны эцэст автобусны дулаан буудалтай болжээ. Ингэснээр иргэд автобус хүлээхдээ өвлийн хүйтэнд даарахгүй байх боломж бүрдэв. Дулаан буудал нь гар утас, “U-money” карт цэнэглэх хэсэгтэй. Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлж буй “Дэмжье” аяны хүрээнд уг дулаан байрыг тохижуулжээ. Жишиг тохижилтыг цаашид 14, 20, 23 дугаар хороонд хийх гэнэ. Автобусны буудлыг тохижуулах ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлүүлжээ. Улсын комисс энэ сарын 2-нд уг дулаан зогсоолыг хүлээн авсан байна. Баянзүрх дүүргийн хэмжээнд анх удаа автобусны дулаан буудалтай болсон нь энэ гэнэ.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн