УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.11.29) хуралдаанаар ХЭҮК-ын удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, тус комиссын дарга чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулж, санал дэмжигдлээ.
Ж.Хунан нь 2022 оны зургадугаар сарын 17-ны өдрөөс ХЭҮК-ын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байна. Тус комиссын гишүүд цаашдаа комиссын даргын албан тушаалыг ротацын зарчмаар сэлгэн хаших нь зүйтэй хэмээн санал нэгдэж, ХЭҮК-ын даргын албан тушаалаас чөлөөлж, дараагийн даргыг томилж өгөхийг хүсжээ.
Ийнхүү ХЭҮК-ын даргын үүрэгт ажлаас Ж.Хунанг чөлөөлөхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 70 хувь нь дэмжсэн. Улмаар тус санал, дүгнэлтыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.