Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 99 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Тус өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд О.Хангай, Ц.Бямба-Отгон, Б.Бат-Өлзий тэргүүтэй бөхчүүд хүч сорилоо. Шөвгийн дөрөвт Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Улсын харцага Б.Цэдэнсодном, Цэргийн заан Ө.Батсуурь шалгарч үлдсэн. Улмаар Улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Улсын начин О.Мөнх-Эрдэнэ үзүүрлэлээ.
Улс тунхагласны ойн баярын барилдааныг анх 1984 онд 60 жилийн ойн өдөр Спортын төв ордонд зохион байгуулж, 128 бөх барилдаж, дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, Улсын аварга Д.Хадбаатар үзүүрлэж байжээ. Тус барилдааныг 1990 оноос хойш өнөөг хүртэл тогтмол зохион байгуулсаар ирсэн.
Энэхүү барилдаан 1996 онд тодорхой шалтгааны улмаас зохион байгуулагдаагүй бол 2009 онд N1H1 вирусын дэгдэлт, 2020 онд “Ковид-19” цар тахлын улмаас болоогүй юм.