Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийж, гурван сарын хугацаанд ажилласан баг үр дүнгээ Засгийн газарт танилцуулсан. Тэгвэл судалгааны үр дүнг хэрэгжүүлэгч яам буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны албан хаагчдад хэрэгжилтийг хэрхэн хангах тухай уулзалт хийлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа хөдөлмөр, халамж болон нийгмийн даатгалын салбаруудад төрийн үйлчилгээний шинэчлэл, менежментийн шинэчлэл, засаглалын шинэчлэл, процессын шинэчлэл гэсэн дөрвөн гол инновац өөрчлөлтийг хийхээр байна.
Эдгээр өөрчлөлт, сайжруулалтыг хэрэгжүүлснээр:
-Иргэдийн төрийн үйлчилгээг авахын тулд туулдаг үйл явц, процессын тоог бууруулах,
-Төрийн нэг үйлчилгээг хүргэхэд иргэн хоёроос илүүгүй төрийн албан хаагчтай уулзах зарчимд хүрнэ;
-Төрийн үйлчилгээ үзүүлэх албан хаагчийн ажлын ачааллыг илүү тэнцвэртэй, хүндрэл багатай зохион байгуулна;
-Байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалтыг илүү оновчтой болгох, илүү үр ашигтай болох;
-Төрийн албаны бүтээмж, чадамж дээшилж, төрийн үйлчилгээг үзүүлж буй албан хаагч, үйлчилгээ авч буй иргэн аль алиных нь сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ;
Төрийн байгууллагуудын дундын үйлчилгээ, менежмент зэрэг орчин үеийн төрийн үйлчилгээний хандлага, менежмент, сайн туршлагыг салбарын үйл ажиллагаанд хэрэгжүүлнэ.