Байгууллага, аж ахуйн нэгжүүд хүний нөөцөө тогтвортой байлгах, бас нийгмийн асуудалд нь анхаарах чиглэлд олон шинэлэг санаачилгыг нэвтрүүлэх болжээ. Тухайлбал, “Юнигаз” компанийнхан тамхи татдаггүй ажилтандаа цалинтай чөлөө олгодог болсон аж. Хорт зуршлаас ангид байдаг ажилтнууд нь жилд хоёр удаа ийм чөлөө авах эрхтэй юм байна. Мөн ажилтныхаа төрсөн өдрөөр, бас өвдсөн, эсвэл 16 нас хүрээгүй хүүхдээ эмнэлэгт үзүүлэхэд нь цалинтай чөлөө олгодог гэнэ.