Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны дараа хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ногоон автобус"-ыг нийслэл худалдаж авахгүй. "Тэнүүн-Огоо" компанитай хийсэн гэрээг өчигдөр (2023.10.17) цуцалсан. Тус компаниас "ногоон автобус" худалдан авахгүй.
Мөн тус компанийн банк дахь 11 тэрбум төгрөгт барилт хийсэн. "Тэнүүн огоо" компанийн хөрөнгүүдийг ч царцаасан байгаа. Улмаар прокурорын байгууллагад хандаж, хотыг хохироосон мөнгөө нэхэмжилнэ. Өнөөдөр автобус худалдан авахаар олон улсын нээлттэй тендерийг дахин зарлалаа" хэмээсэн юм.