Энэ сарын 7-ны өглөө Палестины ХАМАС бүлэглэл Израил руу довтолсноор палестинчуудтай байгуулсан хэврэгхэн эвлэрлийг үгүй хийж орхив. АНУ, Саудын Араб, Израил гурав Цагаан ордны заавраар бусдын анхаарал таталгүйгээр бүс нутгийн геополитикийн дэг журмыг өөрчилж чадахуйц гурван талын хэлэлцээр байгуулахаар алгуур бэлтгэж байв. Эцэст нь палестинчууд энэ хэлэлцээрийн гадна үлдчихэв. Тэгээд л палестинчуудын эрх ашгийг илэрхийлдэг хамгийн харгис хэрцгий бүлэглэл болох ХАМАС ийм үйлдэл хийхээр шийдсэн хэрэг. Нэг хоногийн дотор тус бүлэглэл Гаазын зурвасаас Израил руу 2200 пуужин харваж, хэдэн арван израил хүний аминд хүрэв. Түүгээр ч барахгүй ХАМАС Израилын газар нутагт хуурай газар, тэнгис, агаараар нэвтэрч израилчуудыг нутаг дээр нь барьцааны хүмүүс болгочихов. Израилын арми “Төмөр илд” нэртэй хариу ажиллагаа эхлүүлчихээд байхад Ерөнхий сайд Беньямин Нетаньяху нь “Бид дайны байдалд байна” гэж мэдэгдэв. Ийнхүү энэ удаад хэт үндсэрхэг үзэлт Нетаньяхугийн Засгийн газарт хүссэнээ хийх, палесчинчуудтай дайтах сайхан шалтаг гараад ирэх нь тэр. Энэ бүс нутагт ноёрхож байдаг этгээд логикоор ийм дайн эхэлсэн нь ХАМАС-ын ашиг сонирхолд ч нийцэж байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений засаг захиргааны ивээлээр саудчууд хийгээд израилчууд алгуур ойртоод байгаад палестинчуудын дургүй хүрээд байв.
Уг нь Израилыг үндэстэн хэмээн саудчууд хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй, албан ёсоор ямагт палестинчуудын талд байдаг байсан юм. Үүний зэрэгцээ Саудын Арабын үе залгамжилсан ханхүү Мухамед бен Сальман хүчний бодлогод улс орныхоо эзлэх байр байдлыг өөрчлөхийг эрмэлздэг юм. Бүс нутагтаа Ираныг л тэрбээр өстөн дайснаа гэж үздэг.
Тэрбээр түнш олохын тулд Хятад юм уу, АНУ-ын тавьсан саналыг хүлээн авч болох ч энэ хоёр улс нь дэлхийд давамгайлах гэж өөр хоорондоо өрсөлдөөд байдаг. Гэлээ ч Байдены засаг захиргааны санал болгосон зоригтой төвлөвлөгөөг хүлээж авахад бэлнээ үе залгамжилсан ханхүү илэрхийлсэн байна. Америкчууд аюулгүй байдлыг нь баталгаажуулж, цөмийн технологийн тусламж үзүүлэхийнх нь хариуд саудчууд Израилтай албан ёсоор энхийн гэрээ байгуулж болох л байв. Израил ч Арабын хамгийн чухал нэг улсыг дайсны нэрсийн жагсаалтаас түншийн жагсаалтад шилжүүлчихэж чадах л байлаа.
Түүнчлэн Хятадыг АНУ бүс нутгаас шахан гаргаж, Ираныг тогтоон барьж чадах эвслийн үндсийг тавьж бас чадах л байсан. Тегерантай харилцаагаа сайжруулахад энэ шинэ хөшүүргийг Вашингтон ашиглаж болох л байв. Энэ схемд хамгийн сул хэсэг нь Израилын Засгийн газар, палестинчууд байлаа. Эр-Рияд өөрсдийн нь эрх ашигт төдийлөн анхаарал тавихгүй байгааг палестинчууд анзаарч л байв. Нөхцөл байдлыг Гаазын зурвас юм уу, Баруун эргээс харвал муудах ёстой байсан юм. Тэгээд л бүс нутагт тоймгүй олон байдаг галыг асааж орхих нь тэр. Израилчууд, палестинчуудын хоорондын эмзэгхэн эвлэрэл эвдэрч, үзэн ядах, зовлон шаналлын гинжин хэлхээ дахин чангарав.
Ердөө өнгөрсөн сард аялал жуулчлалын сайд нь Саудын Арабт айлчилсан Израилын Засгийн газрын анхны төлөөлөгч болсон юм. Тэрбээр Эр-Риядад болсон бага хуралд оролцсон нь томоохон үйлсэд хүргэнэ хэмээн Вашингтон тооцоолсон олон жижиг алхмын нэг нь болов. ХАМАС, Нетаньяху, үе залгамжилсан ханхүү болон бусад гэсэн бүх талыг тэвчиж байхыг уриалахаас өөр сонголт одоо АНУ-д алга . Төлөөлөгчдийн танхимд бүгд найрамдахчууд бие бие рүүгээ давшилж байр сууриа алдаж байх хооронд Цагаан ордон Конгресстойгоо хэл амаа ололцох гэж үйл тамаа үзэж байна. Одоо хэл амаа билүүдэж байгаа энэ нөхөд Иранд хэтэрхий зөөлөн хандлаа. Израилтай харилцахдаа хэтэрхий шийдмэг бус байлаа. Ойрхи Дорнодтой холбоотой бодлогодоо чанга тууштай байсангүй хэмээн Байденыг зэмлэх боллоо. ХАМАС ердөө Израилд пуужингийн цохилт өгсөн юм биш, энэ довтолгооны үр уршгийг Вашингтонд болон бусад газар мэдрэх нь эргэлзээгүй. ХАМАС бүлэглэлийн хийсэн гэнэтийн энэ довтолгоон Израилын тагнуулын байгууллага нуран унасны гэрч болж түүхэнд үүрд үлдэх болно. Хэдхэн цагийн дотор Гаазын зурвасаас дайчид хилийн бэхлэлтийг даван Израилын өмнөд нутагт нэвтрэн орж ирэв. Израилын цэргийнхэн ингэнэ чинээ төсөөлж ч байсангүй. Тэр дайчид израилчуудыг алж, дээрэмдэж буй үйлдлээ цахимаар бичиж авч байжээ. Зөрчил тэмцэлтэй, Гаазын зурвасын эргэн тойронд байлдааны ажиллагаа байн байн хурцдаж байсан он жилүүдэд тэнгэр сүвлэн хөөрөх пуужингуудын дүрс дасал болсон ч гэлээ ХАМАС-ын цэргүүд Сдерот гэх мэт хот суурин газруудын гудамжаар урагшлан давшиж, байшин барилгын хаалгыг дэлбэлж, хажуугаараа өнгөрөх машин, явган хүмүүс рүү буудаж байх нь урьд өмнө нь израилчуудын нүдэнд танил бус, дасаагүй явдал байлаа. Палестинчуудын хөдөлгөөн бүрийг Израил өндөр технологийн,бүхнийг нэвт хардаг хэрэгслээр хянаж байдаг гэдэгт итгэх аргагүй юм болов. ХАМАС-ын үйл ажиллагааг ажиглаж байх нь Израилын аюулаас хамгаалах хүчний тэргүүн зэргийн зорилгын нэг гэж байгаа. Эрэн хайх, эх сурвалжтайгаа харилцан ажиллахаар бий болгосон сүлжээ нь Палестины эзлэгдсэн газар нутаг дээр тавьсан зорилгоо биелүүлэхэд нь найдвартай тусалж байдаг гэж 2014 онд Израилын радио тагнуулын ажилтнууд “Guardian” болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслийн сурвалжлагчид ярьж байжээ. Израилын шоронд байсан цэрэгжсэн бүлэглэлийн гишүүд ч Израилын тагнуулын байгууллагын обьект болсоор ирсэн аж.
Чухам тиймээс ХАМАС довтлохоор бэлтгэж буйг Израил анзаараагүй нь ихээхэн гайхахад хүргэж байна. Израилын ажиглах, хянах технологи дэлхийд тэргүүлэгчдийн нэг гэгддэг. Гэлээ ч ХАМАС-ын бэлтгэлийг хараанаасаа алдаж. Аажим алгуур ч гэлээ шийдэмгий төлөвлөж чаддаг ХАМАС бий болсон өнөөгийн нөхцөл байдалд дасан зохицож чадсаныг тэмдэглэхээс аргагүй. Израилын эмзэг газрыг хайж олоход ХАМАС ихээхэн хүч чармайлт гаргадгийг тус улсын батлан хамгаалах хүчин сайн мэддэг байв. Саяны үйл явдлаас хоёр юм тодорхой боллоо гэж хэлж болно.
Нэгдүгээрт, энэ довтолгоог ХАМАС дотроо төдийгүй Гаазын зурваст өрсөлддөг бүлэглэлүүдээсээ нууцлах арга хэмжээг сайн авч байж төлөвлөжээ. Израилын тагнуулчид ХАМАС бүлэглэл хүчин чадал, нөөц боломжоо хэрхэн нэмэгдүүлж байгааг ядаж л ерөнхий байдлаар нь мэдчихдэг байсан урьдын байлдааны ажиллагааны үетэй харьцуулбал энэ удаагийнх жишишгүй явдал байлаа. ХАМАС хэд хэдэн чиглэлээр нэгэн зэрэг довтолж, түүний дотор пуужингийн цохилт хийж, Израилын газар нутаг руу сэм нэвтэрсэн нь дээд зэргийн эмх замбараагүй байдал бий болгохыг зорьсных гэж цэргийн шинжээчид үзэв. Довтолгооноо төлөвлөх, материалын нөөцөө хуримтлуулах, хамгийн гол нь ХАМАС дайчдаа бүлэг болгон хувааж, байнгын харуул, хамгаалалттай байдаг, урьд нь дайралт хийж байсан хил орчмын тэр хэсэгт ойртуулж байсныг Израилын тагнуулууд олж хараагүй нь илт байна. Урьд нь Израилын газар нутаг руу оруулдаг хонгил зэргийг ашиглан хийж байсан гэнэтийн довтолгооны адилаар энэ удаад ч айхавтар чамбай бэлтгэснийг энэ бүхэн нотолж байгаа юм. Израилын хэвлэлд тэмдэглэж байгаачлан сүүлийн хэдэн сард ХАМАС-ын оролцоотой болсон үйл явдлыг дайнд бэлтгэсэн ажиллагаа байж хэмээн Израилын батлан хамгаалах хүч, тусгай албад үнэлж цэгнэсэнгүй.
Улсынх нь өмнөд нутгийн хот, суурин газруудад ХАМАС-ын дайчидтай буудалцаж байхад Арабын улсуудын эвслийн довтолгоонд Израил өртсөн, тагнуулчдын үйл ажиллагаа сүйрсний үр дүн гэж удаан хугацаанд үзэж байсан тэр дайнаас 50 жилийн дараа ийм юм яагаад болов хэмээн Израилын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд асууж буй нь зүй ёсны юм. Израилын Тэнгисийн цэргийн флотыг удирдаж явсан Эли Маром нэвтрүүлэгт оролцохдоо “ЦАХАЛ (Израилын арми), цагдаа нар, аюулгүй байдлын алба хаана байна гэдэг ганц юмыг л Израил даяар сонирхож байна. Энэ бол араасаа ихээхэн хор уршиг дагуулсан аюулаас хамгаалах хүчний гайхалтай сүйрэл” гэж хэлсэн байна. ХАМАС-ын дайчид довтолгооноо үргэлжлүүлж байх үед Израилын төрийн зарим ажилтан улс орныхоо удирдлагыг түүний дотор Ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг шулуухан шүүмжилж байв. Улсын удирдагчид дуугарахгүй байхад Батлан хамгаалахын сайд Йова Галлант ам нээв. Израилд нийгмийн гүнзгий доргион чичиргээнтэй байгаа үед энэ довтолгоон тохиосон нь нэгэнт тодорхой боллоо. Үндэсний аюулгүй байдлын сайд Бен Гвир мэтийн төрийн алба хаших ёсгүй хүмүүсээс бүрдсэн Нетаньяхугийн тэргүүлсэн хэт барууны Засгийн газар эзлэгдсэн газарíóòãèéí ãàëûí àþóëòàé áàéäàë ðóó óäààí õóãàöààíä òîñ õèéñýýð èðæýý.
Èçðàèëыí íèéãìèéí ¿ëýìæ õýñýãò Íåòàíüÿõóãèéí ºäººñºí àìèà áîäñîí çºð÷èë人í îëîí íèéòèéí äóíä ¿¿ññýí ìàðãààíû ãîë ñýäýâ áîëæ, íººöèéí õ¿÷èéíõ íü îëîí äàé÷íûã öýðãèéí àëáàíààñ çóãòàõàä õ¿ðãýñýí áàéíà. Áîëñîí ýíý ¿éë ÿâäàë íü Åðºíõèé ñàéä Íåòàíüÿõóãèéí õýëñíýýð “öýðãèéí àæèëëàãаà” áèø, ýýëæèò áàéëäààíû àæèëëàãàà ÷ áèø, æèíõýíý äàéí àæ. ÕÀÌÀÑ äîâòîëãîîíîî óäààí ¿ðãýëæë¿¿ëýõ áîëîìæã¿é, ýíý ¿éë ÿâäàë àéäàñ õ¿éäýñ òºð¿¿ëñýýð äóóñàõàä ýðãýëçýõ þì ¿ã¿é. Èçðàèë óëñûí ºãºõ õàðèó ÿìàð öàð õýìæýýòýé áàéõ íü îäîî ãîë àñóóäàë áàéõ áîëíî. Íåòàíüÿõó äàéí ãýæ íýðëýýä áàéãàà ÕÀÌÀÑ-ûí ýíý äîâòîëãîîí õýò áàðóóíûõíû ç¿ãýýñ Åðºíõèé ñàéäàä ¿ç¿¿ëýõ õ¿÷òýé äàðàìò áîëîõ ìàãàäëàëòàé. Ãààçûí çóðâàñûí õèéãýýä Èçðàèëыí èðãýäèéí ìýäýýëëýýñ ¿çâýë öààøèä вюу ч тохиолдож мэдэх нь гэх айдас, болгоомжлол хүмүүсийн толгойд үлдэж буй аж. Сүүлийн мэдээллээр бол Ливаны “Хезболла ” бүлэглэл палестинчуудыг дэмжсэн байна . Гаазын зурваст байрладаг “Исламын жихад ” хөдөлгөөн ч тэдэнтэй нэгджээ . Байдал хурцадсанд Арабын нэгдсэн Эмират, Катар, Кувейт, Саудын Саудын Араб улсууд Израилыг буруутгаж байна. Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрсөнзөвшөөрсөн тохиолдолд л энх амгаланд хүрч болно болно гэж Туркийн Ерөнхийлөгч Эрдоган мэдэгдэв дэгдэвдэгдэв. Хятадад ч үүнтэй төстэй байр суурь илэрхийллээ илэрхийллээ. Орос улс Израил, ХАМАС хоёрыг хүчирхийллээ зогсоож эвлэрэхийг уриалжээ уриалжээ. Тэгвэл Тель-Авивт цэргийн нэмэлт тусламж тусламж үзүүлэх үзүүлэх шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Ерөнхийлөгч гаргажээ гажээ. Энэ шийдвэрийн дагуу хөлөг онгоцнууд онгоцнууд онгоцнууд төдийгүй төдийгүй байлдааны нисэх онгоцнуудыг онгоцнуудыг ИзраиИзраилын эрэг рүү илгээх аж .