БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын орлогч дарга Жан Жифэй тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо айлчилж байна. Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөмөө БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Орлогч дарга, Ардын Засгийн газрын орлогч дарга Жан Жифэй, Хөх хотын Ардын Засгийн газрын Хяналт, удирдлагын хорооны дарга Лю Жаожян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Улаанбаатар хотод Хөх хотын нэрэмжит ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэг бий болгох, Хотуудын хооронд зохион байгуулагддаг “Сурагч солилцооны хөтөлбөр”-ийг өргөжүүлэн БНХАУ-ын бусад хотуудад зохион байгуулах, Аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах, Сүүн, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллахаар тохирчээ.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын орлогч дарга Жан Жифэй тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны аравдугаар сарын 08-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо албан айлчлал хийж байна. Улаанбаатар хот, Хөх хот нь ах дүү харилцаат хотууд болоод 32 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд эдийн засаг, нийгмийн салбарт нягт хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирсэн юм.