БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам ид өрнөж байна. Өнөөдөр (10:00 цагт) тус наадмын чөлөөт бөхийн төрөл эхэлж байгаа бөгөөд энэ өдөр Монголын гурван бөх дэвжээнд гарна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Ц.Намуунцэцэг, 53 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Болортуяа, 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Э.Даваачимэг нар өрсөлдөнө. Энэ тэмцээнтй төрөлд Монголын нийт 12 тамирчин хүч сорино. Тодруулбал, эрэгтэй 6, эмэгтэй 6 тамирчин хүч үзэх юм.