Нийтийн тээвэрт шинэчлэл хийх зорилгоор нийлүүлсэн ногоон автобуснуудаас "но" илэрч, олон нийт бухимдаж, салбарынх нь сайд ч дээсэн дөрөөнд дээр дэнжигнэж байна. Тэгвэл өнөөдөр ХҮН-аас нэгэн мэдэгдэл хийлээ.
Тус намын мэдэгдэлд “Цавчаа ногоон”-уудыг нийлүүлсэн Zyle motors, Vietnam daewoo bus co.ltd компаниудын асуудлыг Солонгосын прокурор болон цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар ХҮН намын хуулийн баг ажиллаж байна. Маргааш БНСУ-ын ЭСЯ-нд хүлээлгэж өгөх тул хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг хамтарч ажиллахыг хүсье. Солонгос улс дахь манай хуулийн баг эдгээр компаниудад хариуцлага тооцох хүртэл ажиллах болно" гэжээ.