Азийн наадмын жүдо бөхийн төрлийн сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн хүрэл медаль хүртэв. Манай жүдоч хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт БНСУ-ын Ким Хаюүнд ялагдаж хүрэл медалийн төлөө барилдхаар болсон. Тэгвэл сая Энэтхэгийн жүдоч Маан Туликатай медалийн төлөө барилдаж нэмэлт цагт иппон үнэлгээ авснаар “Ханжоу 2022” Азийн Наадмын хүрэл медаль хүртлээ.
Мөн “Ханжоу 2022” Азийн Наадмын жүдо бөхийн -100 кг-ын жинд Хилчин спорт хороо, "New Arig US" компаний тамирчин Батхуягийн Гончигсүрэн мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр Узбекистаны жүдоч Туробоев Музаффарбектэй алтын төлөө барилдаж иппон үнэлгээгээр ялагдсан.