“Ханжоу”19 дэх удаагийн Азийн наадмын жүдогийн тэмцээнд -73 кг-ын жинд Сүлд спорт хороо, Наран мандал компаний тамирчин Токио-2020 олимпын наадмын хүрэл, дэлхийн аварга Цэнд-Очирын Цогтбаатар өрсөлдлөө. Улмаар хүрэл медаль хүртжээ.
Хагас шигшээд Узбекистаны Мироджон Юүлдошевт торгуулиар ялагдсан тэрбээр хүрэл медалийн төлөө Казахстаны Даньяр Шамшаеваас хоёр вазари үнэлгээ авч цэвэр яллаа.
Тун удахгүй, жүдоч -70кг-д өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Женко клубийн тамирчин 18 настай Батсуурийн Ням-Эрдэнэ БНХАУ-ын Фен Ен Ентэй хүрэл медалийн төлөө барилдах болно.