Хүн амын тооллогын түүхэн статистикаас харвал 1935-1944 оны хооронд Монгол Улсын хүн ам сүүлийн 100 жилийн түүхэнд хамгийн багаар өсжээ. Дээрх хугацаанд хүн ам ердөө 20.9 мянгаар, энэ дотроо эрэгтэй хүний тоо нь бүүр 500-гаар л нэмэгдсэн статистик бий. Энэ нь өнөөдрийн Монгол Улсын 2-3 өдрийн төрөлттэй тэнцүү тоо юм. Өөрөөр хэлбэл, бүхэл бүтэн 10 жилийн хугацаанд 20.9 мянган хүнээр хүн ам өссөн байна. Их хэлмэгдүүлэлтэд зарим судлаачдын үзэж байгаагаар 45 мянган нэрвэгдсэн гэдэг. Ингэхдээ сурвалжит язгууртан, сэхээтэн, чадварлаг хүмүүсийн аминд хүрсэн гашуун түүхтэй.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо