Гэрэл зургийг Э.Харцага
Өнөөдөр өглөө болсон дэлхийн Универсиад наадмын 100м х 4 холимог хосын буухиа төрлийн тэмцээн Чэндү хотын Дон-Ан усан спортын ордонд болсон юм. Энэ төрөлд Монголын эр 2, эмэгтэй 2 нийт 4 тамирчин
СМ-Р.Тамир
ОУХМ-Б.Энхтамир
ОУХМ-Б.Энххүслэн
СМ-Х.Энхзул нар 1 дүгээр гараанд Энэтхэг. Словакийн багтаа гарч өрсөлдсөн юм.
Тэд энэхүү буухиа уралдаанд 03:49:40 гэсэн цагийн амжилтыг үзүүлэн Монгол Улсын дээд амжилтыг шинэчилэн тогтоож сайхан амжилтыг гаргалаа. Тэд гараандаа 2 дугаар байрт орлоо. Чэндү усан спортын зам Монголын тамирчидад ээлтэй, хурдан байна.
Энэ төрөлд урьд нь
1.ОУХМ-М.Дэлгэрхүү
2.ОУХМ-Г.Занданбал
3.СМ-Х.Энхзул
4.ОУХМ-Б.Энххүслэн нар 03:50: 99 гэсэн цагаар дээд амжилтыг эзэмшдэг байсан юм.
Усанд сэлэлтийн баг тамирчиддаа халуун баярыг хүргэе.