“М-Си-Эс кока-кола” компани борлуулсан нийт бүтээгдэхүүнийхээ 56 хувьтай тэнцэхүйц хуванцрыг өнгөрсөн онд цуглуулжээ. Энэ нь өмнөх жилийнхээсээ 16 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Тус компанийнхан цуглуулсан хуванцар саваа ТМL үйлдвэрт дахин боловсруулдаг. “М-Си-Эс кока-кола” компанийнхан 2030 он гэхэд борлуулсан ус, ундааны бүх савыг дахин боловсруулах зорилт тавьсан аж. ТМL үйлдвэрийг 2021 онд ашиглалтад орсуулсан бөгөөд европ технологиор өдөрт 75, жилд 27 000 тонн, PET тэмдэглэгээтэй, ус, ундааны хуванцар савыг дахин боловсруулах хүчин чадалтай юм байна. Уг үйлдвэр нь хуванцар савыг аж ахуйн нэгж, хувь хүнээс худалдан авч, дахин боловсруулаад холбогдох байгууллагуудад өгдөг гэнэ.
А.Үүл