Хиймэл оюун ухааны зарчмаар ажилладаг Хятадын DeepSeek-R1 чатбот АНУ, Их Британи, Хятад болон бусад хэд хэдэн оронд Apple App Store-ын үнэ төлбөргүй аппликейшнүүдийн чансааг тэргүүлжээ.
Үүний улмаас манай гарагийн баячууд сүүлийн 24 цагийн дотор ойролцоогоор 108 тэрбум ам.доллар алдаж, технологийн олон компанийн тэр дундаа хиймэл оюун ухаан хөгжүүлэгч компаниудын хувьцаа унажээ.
“Bloomberg” агентлагийн мэдээлснээр чип үйлдвэрлэгч Nvidia компани гэхэд л 600 тэрбум долларын алдагдал хүлээжээ. Компанийн хувьцаа 17 хувиар буурсан бол гүйцэтгэх захирал Женсен Хуанг 20.1 тэрбум доллар алдсан байна.
Энэ нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том уналт болов.
“Oracle” болон “Dell” компаниуд ч алдагдал хүлээв. Мөн “Nasdaq Composite Index” 3.5 хувиар, “S&P 500” 1.5%-иар буурсан байна. Технологид төвлөрсөн хиймэл оюун ухааны хөрөнгө оруулагч “SoftBank Group”-ийн хувьцаа 8%-иас илүү буурсан бол дата төвүүдийн цахилгаан тоног төхөөрөмжийн гол нийлүүлэгч “Siemens Energy AG” бараг 20%-иар буурчээ.
“DeepSeek-R1”-ийг хөгжүүлэхэд “OpenAI” эсвэл “Meta* Platforms Inc” чатботуудаас хамаагүй бага буюу 5.6 сая доллар зарцуулсан аж. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь “DeepSeek” үндсэндээ өндөр технологийн чип дээр тулгуурласан "Одоогийн хиймэл оюун ухааны бизнесийн загварыг тасалдуулж болзошгүй" гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.
Хятад улс хиймэл оюун ухааныг идэвхтэй хөгжүүлж байгаа нь тус улсад дэвшилтэт хагас дамжуулагч нийлүүлэхэд тавьсан хориг арга хэмжээний үр нөлөөг ч эргэлзээтэй болжээ.