Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор орон сууцын орцны хаалганы нууцлалыг түргэн тусламжийн эмч нар, цагдаагийн алба хаагчдад өгөхөөр болжээ. Уг ажлыг Баянзүрх дүүргийн 16 хорооныхон хэрэгжүүлж эхлэх гэж байгаа юм. Түргэн тусламжийн эмч нар, цагдаагийн алба хаагчид дуудлагын дагуу ажиллахад орон сууцын хаалганы кодыг мэдэхгүйгээс цаг алдах тохиолдол их аж. Тиймээс тэдэнд 24 цагаар мэдээлэл хүргэх тусгай утас ажиллуулж эхэлжээ. Одоогоор тус хорооны 82 орон сууцын мэдээллийг нэгтгэсэн байна. Мөн холбогдох судалгааг хийж дууссан аж. Түүнчлэн шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг гүйцэтгэж буй гэнэ.
А.Үүл