Зэрлэг амьтанд сөрөг нөлөө багатай хашаанд тавигдах нийслэл хотын UCS стандартын төслийг нийслэлийн ИТХ-аар баталжээ. Уг стандартыг Улаанбаатар хотын зуслангийн бүс болон түүнтэй хил залгаа улсын тусгай хамгаалалттай газарт мөрдөх юм. Энэхүү стандартыг нэвтрүүлснээр зэрлэг амьтан, мал хашаанд сүлбэгдэх, хавчуулагдаж хорогдох эрсдэл багасна гэж албаныхан үзжээ. Стандартын шаардлагыг цахим мэдээллийн санд байршуулж, олон нийтэд танилцуулахаар бэлтгэж буй аж. Шаардлагын хүрээнд иргэдэд ашиглах боломжтой хашааны загвар санал болгох гэнэ. Тэдгээрээс сонгож, зэрлэг ан амьтан, мал гацаж, тээглэхээргүй хашаа барих ёстой юм байна.
Ташрамд сонирхуулахад, өнгөрсөн онд зэрлэг ан амьтад, малын хорогдлыг бууруулахын тулд төмөр зам болон хурдны авто замын хориг хашааны стандарт баталж байсан. Энэ стандартыг хэрэгжүүлснээр шугаман дэд бүтцийг хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир, монгол бөхөн зэрэг ховор зэрлэг амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөнд сөрөг нөлөө багатай төлөвлөх, бүтээн байгуулах боломж бүрдсэн гэнэ.
А.Тэлмэн