БНХАУ-ын Чэнду хотод болж буй Дэлхийн оюутны спортын 31 дэх наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Тус наадамд дэлхийн 110 орны 10000 гаруй тамирчин өрсөлдөж буй. Монгол Улсаас -73 кг-ын жинд хүч үзсэн О.Уранбаяр хүрэл медалийн эзэн болжээ. Тэрээр Энэтхэг, Казахстаны бөхийг ялж, улмаар Францын бөхийг дийлснээр хүрэл медаль хүртсэн аж. Тус наадмын Жүдо бөхийн тэмцээний торгон агшныг уншигч танд хүргэе.
Гэрэл зургийг Э.Харцага