БНХАУ-ын Чэнду хотод болж буй Дэлхийн оюутны спортын 31 дэх наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Тус наадмыг сурвалжлахаар Монголын "Өнөөдөр" сонины гэрэл зурагчин Э.Харцага ажиллаж буй. Дэлхийн оюутны спортын 31 дэх наадмын буудлагын торгон агшныг уншигч танд хүргэе. Ташрамд дурдахад, тус наадамд дэлхийн 110 орны 10000 гаруй тамирчин оролцож, 269 медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.
Гэрэл зургийг Э.Харцага