Монгол Улсын шигшээ багийн тамирчин, Малайзын "Теренггану" мэргэжлийн багийн тамирчин ОУХМ С.Жамбалжамц БНХАУ-д болж буй ОУ-ын 3 өдрийн "Tour of Huangshan" тэмцээний 2 дахь өдрийн уралдаанд түрүүлж улмаар нийлбэр дүнгээр 2-р байрт орж Азийн шилдэг дугуйчнаар шалгарч UCI-ийн нийт 37 оноо авч Олимпийн эрхийн оноогоо нэмсээр байна.
МД Холбоо UCI-ийн Олимпийн эрхийн онооны жагсаалтанд урьдийн адил 34-35-р байранд 1205 оноогоор 1 эрхээ тогтвортой хадгалсаар буй.
Бид 2023 оны 10-р сарын 01 хүртэл эхний 45 улс дотор багтвал 1 эрх, 30 улс дотор багтвал 2 эрх авах юм! Тиймээс “Амжилтын төлөө хамтдаа” уриан дор бүхий л хүч, нөөц бололцоогоо шахан ажиллах үлдэж байна.