Архангай аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам 3 дахь өдрөө үргэлжилж байна. Баяр наадмын үеэр Улсын наадамд түрүүлсэн шинэхэн Арслан М.Бадарчид Батлан хамгаалахын сайд, Жаргалант сумын нутгийн зөвлөлийн дарга Г.Сайханбаяр болон “Хангайнхан клуб”, “Бөх билэгт дэвжээ”-ний хамт олон шинэхэн арсландаа хүндэтгэл үзүүлж, Land Cuiser 300 маркийн автомашин бэлэглэжээ.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдааны түрүү бөхөөр Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул М.Бадарч ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртсэн юм.