Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж буй “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төслийн барилгын талбайд өчигдөр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн ажиллалаа.
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон буцалтгүй тусламжийн хүрээнд барьж байгаа буй тус төслийн хүрээнд 84833,6 м2 талбай бүхий 21 давхар, доороо зоорьтой найман блок барилгыг зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг бүхий цогц хорооллоор барьж байна.
Барилга угсралтын ажил 2022 оны зургаадугаар сараас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 8 блок барилга 7-10 давхрын цутгалтын ажил дээр явж байна. Төлөвлөсөн хугацааны дагуу ажил үргэлжилж байгааг Барилга, хот байгуулалтын сайдад төслийн нэгжээс танилцууллаа.
• Төслийн нэр: “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл
• Төслийн байршил: УБ, Сүхбаатар дүүрэг, 9-р хорооны нутаг дэвсгэр
• Захиалагч: МУ-ын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яам
• Гүйцэтгэгч: БНХАУ-ын “Хятадын хоёр дахь Металлурги групп корпораци” ХХК
• ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэгч: “Интеллект тауэр” ХХК
• Хяналт: Төсөл хэрэгжүүлэх нэгж
• Хугацаа: 2022 оны 06 дугаар сарын 15-наас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр /2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2020/317 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ/
• Төсөл хэрэгжих талбай: 4.17 га
• Барилгын үндсэн хийц: Цутгамал төмөр бетон, зоорьтой 21 давхар 8 блок.
• Төлөвлөлт: Давхартаа 49.95, 55.04мкв хоёр өрөө бүхий 6 айл, Нийт 1008 айлын орон сууц.
• Төсөл хэрэгжих хугацаа: Барилгын ажил эхэлсэнээс хойш 30 сарын хугацаанд хэрэгжинэ.
• Бусад: Хорооллын доторх авто зам, ил далд авто зогсоол, ногоон байгууламж, гадна төвлөрсөн инженерийн шугам сүлжээ бүхий цогцолбор хороолол юм.